Б.Хурц нарын гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай үргэлжилж байна. 

Тус шүүх хуралд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхэд хяналт тавих УИХ-ын Түр хорооны гишүүд болох УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж, Л.Болд нарын 7 хүнийг ажиглагчаар оролцуулах хүсэлтийг тус Түр хорооны дарга Ж.Батзандан Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн пүрэв гарагт хүргүүлсэн.

Тэгвэл өнөө өглөө тус шүүхийн шүүгчид хуралдаж, Түр хорооны гишүүдийг шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ.

Яг ямар үндэслэлээр хүсэлт хүлээж авахаас татгалзсаныг одоогоор мэдээлээгүй байна.

Одоо үргэлжилж буй Б.Хурц нарыг шүүх хурлаас гэрэл зургаар онцолсон мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Түр хорооноос Төв аймгийн шүүхэд хүргүүлсэн хүсэлтийг хүргэж байна.