УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны төгсгөлд Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилох санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 нь буюу 78.6 хувь нь дэмжив.