Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж буй эдийн засгийн арга хэмжээ, бодлогын талаарх тайлбар мэдээллийг Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран хийж байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Хөтөлбөрийн хэмжээнээс үзэхэд нэг зээлдэгч дунджаар 530 мянган төгрөгийн төлбөр төлж явдаг юм байна. Үүнийг 8 сараар бодож үзвэл 4 сая 240 мянган төгрөг төлөх дарамтаас чөлөөлөгдөж байгаа юм. Энэ хооронд хүү бодогдохгүй нь бас хувь нэмэр болж байна. 

Бизнесийн болон хэрэглээний зээл дээр Монголбанк хөндлөнгөөс оролцох боломжгүй. Гэрээгээр явагддаг учраас Төв банкны бодлогын хүрээнд л оролцоно.

Хэрэглээний зээлийн хугацааг сунгаснаараа үндэс төлбөр хойшлуулагдахаас гадна сарын төлбөр нэмэгдэхгүй байх боломжийг бий болгосон. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор Монголбанк өөрийн зохицуулалтын хүрээнд хийж ажлыг хийсэн. Цаашид Монголбанкны оролцоогүй шийдэгдэх асуудлаар Засгийн газарт төсөл маягаар санал хүргүүлсэн.

Үүнд:

1. Зээлийн хүүний дарамт байгаа нь эх үүсвэртэй холбоотой.  Тэгэхээр энэ эх үүсвэрийн хүүг багасгах, цаашдаа бууруулах чиглэлд ямар арга хэмжээ авах талаар санал гаргасан. Тавдугаар сард гарсан Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд харилцах дансанд хүү төлөхөө больсон, үүн дээрээ нэмээд хугацаагүй хадгаламж дээр хүү төлөхгүй байх зохицуулалтыг санал болгосон. 

2.Түрээсийн орон сууцанд зориулж үнэт цаас гаргавал төв банк худалдаж авахад бэлэн байна.

4. Банкнаас санхүүгийн тогтвортой харилцагч нартаа нууц код, тоон гарын үсэг ашиглан хийсэн гэрээг хэлцэл хийсэнд тооцох зохицуулалтыг УИХ-д өргөн барьсан. 

5.Бэлэн мөнгөөр цар тахал тархах өндөр магадлалтай. Иймээс аль болох бэлэн бус төлбөр тооцоо хийхийг уриалж байгаа. Хэрвээ бэлэн мөнгө нь шинэ дэвсгэрт байх нь эрсдэлийг багасгана. Иймээс шинээр хэвлэгдсэн мөнгөн тэмдэгтийг улсын хилээр саадгүй оруулж ирэх, цаг хугацаа алдалгүйгээр шинэ мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргахад туслах хүсэлтийг тавьсан.