"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Сүүлийн үед Стандарт банкны төлөх ёстой өрийг төлөхөөр хэлэлцээр хийж байна гэж төрийн эрх бүхий албан тушаалтнууд удаа дараа мэдэгдэл хийлээ. Иймд аргагүйн эрхэнд би мэдээлэл хийж байна. Тэдний хийж буй мэдэгдлээс үзэхэд "Эрдэнэт үйлдвэр төлөх юм байна, төлөх гэж буй юм байна. Гэхдээ үнийн дүнг нь бууруулж төлөх гэж буй юм байна" гэдэг урьдчилсан ойлголтыг би авсан. 

Тэгэхээр "Эрдэнэт үйлдвэр" тахимаа өгөх болоогүй. Мөнгө төлөх болоогүй. Нэг ч цент төлөх ёсгүй. 120 сая доллар, 51 сая доллар гээд хэвлэлээр яваад байгаа. Эрдэнэт үйлдвэр нэг ч цент төлөх ёсгүй бөгөөд төлөхгүй байх хуулийн хамгаалалттай. Тийм эрх байна. Одоо ганц улс төр, ард түмний хүсэл зориг хэрэгтэй. Эрхээ ашиглахгүй тахимаа өгөх гээд байна. Үүнд би санаа зовж байна" хэмээв.

Түүний мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.