Орхон аймгийн ЗДТГ, "Бүтээн бүлээн" ТББ, "Хэвлэл мэдээллийн харьцангуй зарчим" ТББ байгууллага хамтран "Хөгжилд хамтдаа" жендэрийн мэдлэг олгох, сургалт зохион байгуулж байна. Сургалтад хамрагдах Орхон аймгийн 600 гаруй иргэн, төрийн албан хаагчид нийгмийг бүрдүүлж байгаа бүлгийн оролцоо, тэгш байх ойлголтыг авах нь энэхүү үйл ажиллагааны зорилго юм. 

Жендер гэхээр аль нэг хүйсийн давамгайлсан байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх эсвэл холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах тухай гэж ойлгох нь түгээмэл. Тэгвэл тус өдөрлөгийн эхэндМУИС-ийн багш, доктор, профессор, жендерийн шинжээч А.Солонго"Яагаад жендер"  сэдвээр илтгэл тавихдаа жендерийн тухай хэвшмэл ойлголт, тэгш байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Тэрээр "Монголчуудын жендерийн тухай хэвшмэл ойлголт нь уламжлалт ёс заншил, хандлагатай холбоотой байдаг. Үүнийг өөрчлөхийн тулд юуны өмнө бодлого, шийдвэр гаргаж буй удирдах албан тушаалтан, төрийн албан хаагч, сэтгүүлч, олон нийтэд чиглэсэн сургалт, нөлөөллийг тасралтгүй зохион байгуулах хэрэгтэй. Жендерийн тэгш байдал гэдэг нь боломжийн тэгш байдал юм. Монголд боломжийн хомсдолоос үүдэж ядуурал нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурь, эрүүл мэндийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсний ялгаа боломжийн хомсдолтой холбоотой байдаг. Иймд шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчид эрэгтэй, эмэгтэй хүнд тэгш боломж олгохын тулд жендерийн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа тусгах шаардлагатай" гэдгийг онцолсон юм. 

Дашрамд дуулгахад Орхон аймаг "Жендэрийн эрх тэгш байдыг хангах хөтөлбөр"-ийг орон нутгийн төсвөөр хэрэгжүүлж нилээдгүй ажил арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Тэдгээрээс дурьдвал, "Эрүүл чийрэг эр хүн" ар хэмжээг хэрэгжүүлж Бүсийн оношилгоо эмчилгээний төвд " Эрэгтэйчүүдийн кабинет" ажилуулсан анхны аймаг болсон билээ.