Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөр, тэдгээрийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцох боломж, АХБ, Дэлхийн банкны тендер шалгаруулалт, гэрээ байгуулах, гэрээг хэрэгжүүлэх явцад баримтлах “Байгаль орчин, нийгмийн талаарх стандарт” зэрэг асуудлаар дэлгэрэнгүй танилцуулах, мэдээлэл өгөх сургалт, уулзалт болно.

Уулзалт энэ тавдугаар сарын 20-нд МҮХАҮТ-ын Их Танхимд болох юм. 

Тус арга хэмжээг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Дэлхийн Банкны Монгол Улс дахь Суурин Төлөөлөгчийн Газар, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин Төлөөлөгчийн Газар хамтран зохион байгуулах юм.