Саруулын Ариунжаргал
04 сарын 03, 2019
ЖЕНЕВ. /NHK/. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үйл ажиллагааг хэрхэн тогтвортой хадгалах тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэлэлцээний үеэр БНАСАУ руу шинжээчдээ илгээхийг Олон улсын атомын эрчим хүчний байгууллагад /МАГАТЭ/ уриалсан байна. Аюулгүйн Зөвлөлийг хамтран даргалж буй Франц, Герман уг хурлыг мягмар гарагт зохион байгуулжээ.
Цөмийн байгууламжууд хийгээд цөмийн зэвсэг үйлдвэрлэх материалууд нэмэгдсээр байгаад санаа зовниж байгаагаа МАГАТЭ-гийн Ерөнхий захирал Юкия Амано илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, сүүлийн жилүүдэд Пёньян цөмийн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн хэдий ч МАГАТЭ 2009 оноос хойш БНАСАУ руу нэвтрээгүй аж. Ю.Амано цааш хэлэхдээ, МАГАТЭ тус улс руу ойрын хугацаанд шинжээчдээ илгээхэд бэлэн байна гэжээ.
БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулахад МАГАТЭ-гийн хяналт шалгалт чухал алхам болно хэмээн НҮБ-ын гишүүн олон орон үзэж байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.