Ким Жон Ун комд орохоосоо өмнө эрх мэдлийнхээ хэсгээс дүү охиндоо шилжүүлжээ

Б.Анхилам
08 сарын 24, 2020

БНАСАУ буюу бидний нэрлэж заншсанаар хойд Солонгос улсын удирдагч өөрийн эрх мэдлийг дүүдээ шилжүүлээд удаагүй байхдаа комд оржээ. 

Эдүгээ 38 настай залуу удирдагч 2020 он гарсаар олон нийтийн нүдэнд өртөх нь эрс багассан тул түүний эрүүл мэндийн талаар олон ч таамгууд гараад байгаа юм. 

Харин сүүлд гараад буй уг мэдээлэлийг Ким Дэ Жун Ерөнхийлөгчийн туслах асан Чан Сон Мин гэх этгээд өмнөд Солонгосын хэвлэлд задруулсан байна. Түүний хэлснээр удирдагч Ким комд орсон ч хараахан үхээгүй байгаа гэжээ. Түүний мэдээлэл хэр үнэн болохыг баттай хэлэхэд хэцүү ч Ким Жон Ун олны нүднээс хол маш удаж байгаа тул байж болох хувилбар ч гэж үзэх хүмүүс байгаа гэнэ.

AFP
Хэдхэн хоногийн өмнө Өмнөд Солонгосын тагнуулын албанаас Ким Жон Уныг туйлын эрх мэдлийн эзэн хэвээр үлдэх ч өөрт ирэх стрессээ багасгахын тулд Ким Ё Жонд эрх мэдлээ бага багаар шилжүүлж байгаа гэсэн мэдээ гарсан юм.


Эх сурвалж: Fox news

Холбоотой сэдвүүд

бнасау ким жон ун

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.