БНХАУ-ын автомашины борлуулалт сүүлийн 20 жилд анх удаа буурчээ

peak.mn
01 сарын 10, 2019

Дэлхийн тээврийн хэрэгслийн хамгийн том зах зээл болох БНХАУ-ын автомашины жилийн борлуулалтын хэмжээ сүүлийн 20 жилд анх удаа буурсан тухай тус улсын Суудлын автомашины холбооноос мэдээлэв.

Энэхүү тайлан мэдээнд тэмдэглэснээр, 2018 онд тээврийн хэрэгслийн борлуулалтын хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар буурч, 22.7 сая нэгжид хүрсэн аж.

Өнгөрсөн оны сүүлийн саруудад “Ford”, “Volkswagen”, “Jaguar Land Rover” болон “General Motors” зэрэг компанийн автомашинуудын БНХАУ дахь борлуулалтын хэмжээ бүгд буурсан дүн үзүүлсэн байна.

БНХАУ-ын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлснээр, борлуулалтын хэмжээ буурсан үзүүлэлттэй гарсан нь АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан зэрэг олон улсын асуудлуудтай холбоотой ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC

Холбоотой сэдвүүд

бнхау борлуулалт машин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.