Б.Баясгалан
10 сарын 19, 2020
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу зургаан удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэ дагуу дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1040 иргэнээ татан авсан байна.
Хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тав дахь тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас 10:40 цагт хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах юм.
Тус онгоцоор 258 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-18, өндөр настан-3, эрүүл мэндийн шалтгаантай-7, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-230 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, Монголика, Дрийм зочид буудал болон Сод-Эра эмнэлэгт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.