Б.Баясгалан
11 сарын 13, 2019
2019 оны гуравдугаар улиралд БНСУ-ын Хууль зүйн яамнаас 30 иргэнд Е-9 ангиллын Цахим визийн зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Монгол Улсын Засгийн газар /ХНХЯ/, БНСУ-ын Засгийн газар /Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам/ хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай Харилцан ойлголцлын “САНАМЖ БИЧИГ”-ийн хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч илгээх ажил шат дарааллын дагуу тасралтгүй явагдаж байна.
БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг илгээх ажил 13 шат дарааллын дагуу явагддаг. Үүний нэг шат болох болох Цахим визийн зөвшөөрлийг БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалган тус улсад нэвтрэх эрх олгодог бөгөөд энэ оны гуравдугаар улирлын байдлаар 30 иргэнд виз олгохоос татгалзсан хариу иржээ.
Цахим визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан нийтлэг шалтгаануудыг бүлэглэж графикаар харуулав.
Цахим визийн зөвшөөрөл авсан иргэд дараагийн шат болох эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд хамрагддаг. 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар ЭМДҮШ-д 3 (Сүрьеэ-0, Тэмбүү-3) иргэн тэнцээгүй байна.
Дээрх шалтгаануудаас үүдэн БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн болон ажиллах хүсэлтэй иргэдэд анхааруулахад:
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.