БНСУ-д буй эх орондоо буцах хүсэлтээ монгол иргэдийн судалгааг авч эхэлсэн талаараа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам тус улсад оршин сууж байгаа иргэдээс утас, фэйсбүк, мэйлээр ирүүлсэн нутаг буцах тухай хүсэлтийг Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Онцгой Комисст тухай бүр танилцуулж ирсэн. Энэ дагуу эхний тусгай үүргийн нислэг 3 дугаар сарын 15-нд хийгдсэн.

Цаашид нутаг буцах хүсэлтэй олон хүн байгаа тул эдгээр иргэний тодорхой тоо, судалгааг гаргаж Улсын Онцгой Комисст хүргүүлэхээр төлөвлөж байна. Иймд иргэд ЭНД дарж, судалгаанд хамрагдана уу. 

Судалгааг үнэн зөв, тодорхой бөглөж ирүүлэхийг хүсье. 

Цаашид нутаг буцах хүсэлтэй иргэдийн судалгааг нэгдсэн мэдээллийн санд төвлөрүүлэх тул нутаг буцах асуудалтай холбоотой хүсэлтийг иргэдээс биеэр, утсаар, цахим шуудан, фэйсбүк, цахим хуудсаар дамжуулан хүлээж авахгүй болохыг мэдэгдье!


МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2020.03.20