СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д ухаалаг гар утсаа ашиглан санхүүгийн гүйлгээ хийдэг хүмүүсийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ихээхэн өссөн тухай тус улсын Санхүүгийн хяналтын үйлчилгээний газраас гаргасан тайланд мэдээлэв.

Тайланд дурдсанаар, 2017 онд иргэдийн гар утсаараа хийсэн төлбөр тооцооны хэмжээ 50 их наяд вон байсан бол 2018 онд энэ үзүүлэлт 80.1 их наяд вонд хүрсэн ажээ.

Гар утасны төлбөр тооцоонд электрон картаар хийсэн гүйлгээнүүд болон “Kakao Pay”, Samsung Pay” зэрэг хавсралтыг ашиглан хийсэн гүйлгээнүүд багтжээ. Үүний зэрэгцээ эдгээр хавсралтаар дамжуулан хийсэн гүйлгээний тоо өнгөрсөн онд 2.38 тэрбумд хүрсэн байна. 

2018 оны эцсийн байдлаар, гар утсаар төлбөр тооцоо хийдэг хавсралт ашиглагчдын тоо 170 сая байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг