“Boeing” компани өөрийн үйлдвэрлэсэн 2000 нисэх онгоцыг Хятадад нийлүүлжээ. “Boeing 737 Max” нисэх онгоцыг Хятадын XiamenAir компанид дамжуулан өгөх ёслол өнгөрсөн 11 дүгээр сарын 30-нд Сиэтл хотод болжээ.

“Boeing China” компанийн ерөнхийлөгч Жон Брансын мэдэгдсэнээр, тус компани Хятад улсад 1973 онд анх нисэх онгоцоо нийлүүлж байсан бол 40 жилийн дараа буюу 2013 онд 1000 нисэх онгоц нийлүүлсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Синьхуа