Боловсролын яам: Хэлэлцээ хийж, ажил хаялтыг түр зогсоохыг уриаллаа

Л.Дэлгэрмаа
10 сарын 27, 2025

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж, 2025 оны 10-р сарын 9-нөөс эхлэн 500 гаруй боловсролын байгууллагын 30 мянган багш, ажилтан ажил хаялт зарлаад байна. 

Боловсролын яамнаас урд шөнө 22.00 цагийн орчимд Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагад хандан цалинг үе шаттай нэмэх талаар дараах тайлбар, мэдэгдлийг хүргүүлсэн байна.  

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ЕБС-ийн багш нарын үндсэн цалинг: 2026 оны 1-р сарын 1-нээс 1 сая 484 мянган төгрөг 2026 оны 7-р сарын 1-нээс 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьсан.  

Харин Боловсролын яамнаас багш нарын цалинг 3.5 сая хүргэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлээд, үндсэн цалинг: 2026 оны эхний хагаст 2 сая төгрөг  2026 оны сүүлийн хагаст 2.5 сая төгрөг  2028 онд 3.5 сая төгрөгт хүргэх тооцоолол хийж, Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.  

Иймд МҮЭ-ийн Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтыг түр зогсоож, хамтын хэлэлцээг эхлүүлж асуудлыг эрүүл ухаанаар шийдвэрлэхийг уриалжээ.  

Холбоотой сэдвүүд

багш нар боовсролын яам

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.