Албани улсын Дуррис хотноо Шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 04 дүгээр сарын 20-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан.

Тэмцээнд 40 орны 387 шатарчид оюун ухаанаа уралдуулснаас, Монгол Улсын 29 шатарчин эх орноо төлөөлөн оролцож, 13 хүртэлх насны охидын ангилалд Д.Мөнхзул түрүүлэн, Дэлхийн 3 удаагийн аварга болсон билээ.

04 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд Итали Улсын Кальяри хотноо зохион байгуулагдсан “Шатар сонирхогчдын Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг амжилттай оролцож, Кальяри хотын даргатай эхний тоглолтыг хийн тус тэмцээнийг нээсэн аж.

Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг нь УИХ-ын гишүүдийн болон УИХ-ын Тамгын газраас зохион байгуулдаг шатрын тэмцээнүүдэд тогтмол оролцож, “Шилдэг цэцэн түшээ”, “Оюунлаг түшээ”-ээр шалгарч байсан билээ. Мөн тэрээр “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэн 1700 өрхийг шатаржуулж, оюуны спортод үнэтэй хувь нэмэр оруулж буй түшээдийн нэг юм.

Тэрбээр шатрын спортыг дэмжиж иргэдэд хүртээл болгох зорилгоор "Ногоон бэрс" хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлэн Баянзүрх дүүргийн 1700 өрхийг шатаржуулсан ажээ.