СӨҮЛ. /Yonhap/. BTS” хамтлагийн гишүүн Жин НҮБ-ын Хүүхдийн сангийн БНСУ дахь салбарын хүндэт хандивлагчдын нэг болжээ.

Тэрбээр БНСУ-ын Хүүхдийн санд өнгөрсөн оны тавдугаар сараас хойш хандив өргөж эхэлсэн бөгөөд түүний хандивласан мөнгөний хэмжээ 100 сая вонд /84 мянган ам.доллар/ хүрсэн байна. Уг байгууллагын хүндэт хандивлагчдад уран гулгалтын Олимпын аварга Ким Юна, жүжигчин Вон Бин, “Amore Pacific” компанийн тэргүүн Су Кюн Бэй нар багтдаг ажээ.

Жин Хүүхдийн санд жилийн турш нэрээ нууцлан хандив өргөсний дараа түүний үйлдэл нийгэмд эерэг нөлөө үзүүлж магадгүй хэмээн үзэж олон нийтэд мэдэгдэхээр шийдсэн байна. Хүүхдийн сангийн БНСУ дахь салбарын тэргүүн И Кей Чол энэ талаар хэлэхдээ, энэхүү явдал нь залуу үеийнхэнд үлгэр дуурайлал боллоо гэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг