Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдын ажлаа өнгөрсөн оны 8 дугаар сард хүлээлгэн өгсөн Б.Цогтгэрэл тус яамны сайдын зөвлөх болжээ.

Тэрээр ажлаа өгөх үеэрээ "Өнгөрсөн оны 8 дугаар сард тус яамны гадна болсон хүн амины хэрэг болон үерийн улмаас вагон осолдсон асуудалд шууд болон шууд бусаар хамааралтай биш ч улс төрд соёлын жишиг гаргаж, ёсзүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр Дэд сайдын ажлаа өгч байна. Засгийн газар, Ерөнхий сайд хүсэлтийг минь хүлээн авч, шийдвэрлэлээ" хэмээн мэдээлэл өгч байсан юм.

БНСУ-ын “Asiana Airlines” компанийн Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд тогтмол нислэг үйлдэх болсон бөгөөд өчигдөр анхны нислэгээ хийлээ. OZ568 нислэгийн дугаартай тус нисэх онгоцыг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жон Жэ Нам, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, ЗТХЯ-ны сайдын зөвлөх Б.Цогтгэрэл, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон бусад холбогдох албаны төлөөлөл, зорчигчид, олон нийт угтан авч нээлтийн ёслол хийжээ.