Төрийн албаны шинэ хуульд заасан хяналт, шалгалт хийх чиг үүргийн хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газарт төлөвлөгөөт хяналт, шалгалтыг 06 дугаар сарын 26-28-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэжээ.

Хяналт, шалгалт нь Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харьяа төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн болон төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагааг хянан, шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулах, арга зүйн зөвлөмж өгөх, Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилготой аж.

Цаашид хяналт, шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагууд болон аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд хяналт шалгалтын дүнг, Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулж шийдвэр гаргуулан ажиллах юм байна.


Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл