Нэг л мэдэхэд өдөр хоног өнгөрч, та хийхээр бодсон ажлуудаа цагт нь хийж амжихгүй байна уу. Замын түгжрэл, бусдыг хүлээх зэрэг нь ч таны цагийг нэлээд хумсалдаг

Тиймээс танд бүхнийг амжуулах шалгарсан аргуудыг хүргэж байна.

  1. Ширээ бэлтгэ. Та юу руу тэмүүлж буйгаа тодорхойл. Ажлаа эхлэхээс өмнө цаасан дээр өөрийн зорилго, зорилтуудыг бичиж тэмдэглэ.
  2. Өдөр бүрийг төлөвлө. Төлөвлөхдөө цаасан дээр төлөвлө. Төлөвлөгөөнд зарцуулсан минут бүр ажлын тань цагаас 5-10 минут хэмнэх юм.
  3. 80/20 дүрэмийг ашигла. Таны ажлын 20% таны хүрч буй 80% үр дүнтэй тэнцдэг. Тиймээс үргэлж 20% ажилдаа бүх хүч чадлаа дайчлаарай.
  4. Үр дагаварын талаар бод. Таны хамгийн чухал ажил эерэг эсвэл сөрөг үр дагаварыг дагуулж байдаг. Тиймээс илүү анхаарал хандуул.
  5. “АБВГД” аргыг хэрэглэ. Аливаа ажлыг эхэлхээс өмнө хэдхэн минутыг ажлыг дараалалд оруулахад зарцуул. Хамгийн чухал ажлуудаа эхэнд тавих нь хамгийн зохистой.
  6. Хамгийн гол анхаарлыг гол үр дүнгийн категорит хандуул. Хамгийн түрүүнд хүрэх ёстой үр дүнг тодорхойл. Түүний төлөө бүтэн өдрийг зарцуул.
  7. «Албадан бүтээмжийн» хууль. Танд бүхнийг амжуулах цаг хэзээч хүрэхгүй. Гэхдээ хамгийн чухал ажилд цаг олдож л таараа. Тиймээс аль нь чухал гэдгийг тодорхойлох хэрэгтэй.
  8. Ажил эхлэхээс өмнө сайтар бэлд.
  9. Өөрийн түвшинг үргэлж нэм. Та өөрийн салбарын талаарх мэдлэг, мэдээллийг нэмэх тусам та хүнд хэцүү даалгаварыг илүү хялбар хийж чадах болно.
  10. Өөрийн онцгой авьяасыг мэд, түүнийг хэрэглэ.
  11. Дэс дараатай бай. Та хамгийн хүнд, хэцүү, том ажлыг хийж гүйцэтгэж чадна. Гэхдээ дэс дараатай хийх нь таныг ажлыг илүү хялбарчилж өгнө.
  12. Өөрийгөө хүчирхэгжүүл. Та өөрийгөө нэг сарын хугацаагаар юманд явж байна гэж төсөөл. Явхын өмнө та хамгийн чухал ажлуудаа хийж гүйцэтгэх хэрэгтэй. Ийм төрлийн сэтгэл зүйн тохируулга нь таны ажлын сахилга батыг гайхалтай нэмэгдүүлж чадна.
  13. Өөрийн дотоод хүчээ дээд зэртээ хүргэ. Таны ажлын өдрийн хамгийн идэвхитэй үеийг тодорхойлж, хамгийн хүнд, чухал ажлуудыг тэр цаг дээр хийхээр төлөвлө.
  14. Ажил хийх урамшуулал олго. Өөрийнхөө дэмжигч бол. Бүх зүйлд эерэг талыг олж хар. Бүгдийг эергээр харж, бүх зүйлд эерэг үүрэг гүйцэтгэхийг хичээ.
  15. Ажлын цагийг бүтээлчээр хувиарла. Та ажилдаа бүх цагаа зарцуулж чадахгүй нь мэдээж. Тиймээс чухал биш ажлыг хойш тавьж, чухал ажилдаа анхаарлаа хандуул.
  16. Хамгийн хүнд даалгаварыг хамгийн эхэнд хий. Өдрөө хамгийн хүнд ажлаасаа эхэл.
  17. Ажлаа жижиг жижиг хэсэгт хуваа. Том, хэцүү ажлуудыг жижиг болгож хялбарчил. 
  18. Хойш тавьж болохгүй гэдгийг мэдэр. Чухал, хүнд ажлуудыг хурдан хийж сур. Ажлыг сайн, үр бүтээлтэй хийж чаддаг чадвараа бусдад харуул.
  19. Нэг даалгавар бол нэг ажил. Хүнд, хэцүү ажлыг 100% хийж дуустлаа хойш бүү тавь. Бүх хүч чадлаа дайчил. Энэ бол мэргэжлийн амжилт, үр бүтээлтэй ажлын гол түлхүүр юм.