Германы Баварын кино наадмаас "Don`t look at me that way" киногоороо оролцож, “Шилдэг залуу найруулагч”-аар шалгарсан уран бүтээлч Борхүүгийн Үйзэнмаа. Монгол эцэг эхтэй ч бага насаа Германд өнгөрүүлсэн тэрбээр тус улсад ажиллаж амьдран шинэ цагийн кино урлагт амжилттай хүч үзэж явна. 

Б.Үйзэнмаа хэдхэн хоногийн өмнө Бавари мужийн Кино телевизийн сангаас 150 мянган евро  буюу 435 сая төгрөгийн тэтгэлэг авахаар шалгарчээ. Тэрбээр энэхүү мөнгөөрөө шинэ бүтээлээ хийхээр төлөвлөөд байгаа юм. Үүнийхээ дагуу энэ зун эх орондоо тэр дундаа Монголын говьд зураг авахаар болжээ.

Урлагийн гэр бүлд өсч төрсөн тэрбээр оюутан байхдаа тэрээр Нобелийн шагналт Германы зохиолч Генрих Белийн нэрэмжит шагналыг авч байжээ.