Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өчигдөр бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт Шүүн таслах ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөл хангуулах тухай албан бичиг хүргүүлжээ.

Тус албан бичигт:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны нэгдүгээр сарын 10, 11-ний өдрийн 03/32, 03/36 тоот албан бичгээр бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт "шүүгч, ажилтны ээлжийн амралтыг тухайн жилийн хугацаанд жигд хуваарилах, энэ тухай шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулах" чиглэл өгсөн. Гэвч 2019 оны 7, 8 дугаар сард анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчийн 70 орчим хувь нь ээлжийн амралтаа эдэлж байна.

Зун, намрын улиралд шүүгч нар олноор амарч, шүүхийн үйлчилгээг цалгардуулахгүй байх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэг өгсөн тул шүүгч нарын ээлжийн амралтыг шүүхийн хэвийн ажиллагааг алдагдуулахгүй байхаар зохион байгуулна уу" гэжээ.


Албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл