МОСКВА. /РИА Новости/. “Independent” сэтгүүл бүх цаг үеийн шилдэг киноны дуунуудыг жагсаажээ. Жагсаалтын эхний 5 байрт “High Fidelity” (Улайран бишрэгч 2000), “Goodfellas” (Сайн залуус 1990), “Scott Pilgrim vs. the World”  (Скотт Пигигрим бүгдийн эсрэг 2010”, Drive (2011) кинонуудын дуунууд багтсан байна.

Түүнчлэн шилдэг 10-ын жагсаалтад “Beatles” хамтлаг оролцон тоглодог “Ид шидийн нууцлаг аялал” (1976), “Бие хамгаалагч” (1992) кинонууд багтсан бол шилдэг 40-д “Галактикийн хамгаалагчид” (2017), “Pulp Fiction” (1994), “Midnight Cowboy” (Шөнө дундын ковбой 1994), “Эрэг” (2000), “Хар ирвэс” (2018) зэрэг кинонууд оржээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг