Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан бөхчүүдийн дунд допингийн мэдээлэл олгох, сөрөг талыг ойлгуулах сургалтыг зохион байгуулж эхэлжээ. 

БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран зохион байгуулж буй цуврал сургалтыг эхнийхийг энэ сарын 7, 11-нд явуулсан байна. Дараагийн сургалт энэ сарын 18, 25-нд Спортын төв ордны “А” зааланд болох бөгөөд бөхчүүд, бөхийн дэвжээний багш нар хамрагдах ажээ. 

Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзангаас тодруулбал,"Бөхчүүд энэ жилийн наадмаар допинг хэрэглээгүй нь шинжилгээгээр гарсан гээд эерэг өөрчлөлт олон байна. Гэхдээ энэ талаар нэгдсэн ойлголт өгөхийн тулд сургалтыг зохион байгуулж байгаа" гэв.