Х.Оргил
05 сарын 02, 2020
Бурхан багшийн их дүйчин өдрийг зохион байгуулах ажлын хэсгээс санаачлан МБШТГандантэгчинлин хийдийн лам нар, Туул голын сав газрын захиргаатай хамтран нэгэн ажлыг өрнүүлжээ.
Энэ удаа Гачууртын хар усан тохойд Туул голын эрэг дагуух хог цэвэрлэж, ургаа модонд уясан хадгийг авч байна.
Сүүлийн үед хүмүүс модонд хадаг их уяж байгаа болон хог хаягдлаа овооны ойролцоо үлдээх явдал хэрээс хэтрээд буй. Модонд хадаг уяснаар ургалт нь зогсох юм уу үхжих аюулд ордог байна. Мөн нийлэг материалтай учраас байгаль орчиндоо шингэлгүй, хог хаягдал болдог байна.
Иймээс цаашид шашны зан үйл хийх, хадаг хэрэглэхтэй холбоотойгоор орчныг бохирдуулах, мод ургамлыг гэмтээхгүй байхыг иргэд сүсэгтэн олонд анхаарууллаа. Мөн бурханы шашинд аливааг энэрч нигүүлсэхийг номлодог. Тиймээс модонд хадаг уядаггүй хэмээн тайлбарлалаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.