Бөрнли клуб Грекийн Олимпиакос багийн эсрэг тоглох хуваарьтай байсан билээ. Тэгвэл тус тоглолтын өмнө Бөрнли клубын 1 хөгжөөн дэмжигч хутгалуулж, 4 хүн хүнд гэмтсэн байна. Цэнгэлдэх хүрээлэнд эмч нар яаралтай тусламж үзүүлж, хөлөнд нь оёдол тавьсан бөгөөд биеийн байдал тогтвортой байгаа аж.

1000 орчим Бөрнли клубын хөгжөөн дэмжигч багаа дэмжихээр Грек улсыг зорьсон бөгөөд цөөнгүй тооны хөгжөөн дэмжигчид танхайрсны улмаас цагдаагийн байгууллагад саатуулагдаад байгаа гэнэ.

Харамсалтай нь Бөрнли клуб тус тоглолтод 3-1 харьцаатай хожигдол хүлээжээ. Тэд дараагийн тоглолтоо ирэх пүрэв гарагт хийх хуваарьтай байгаа юм.


Эх сурвалж: SPS