Сэтгэл судлаач, зохиолч М. Гэри Ньюман эсрэг хүйсний хүнийг өөртөө татах шинжлэх ухаанаар батлагдсан таван аргыг танилцуулж байна.
#1. Нүд рүү нь ширтэх
Харвардын их сургуулийн эрдэмтэн бие биедээ хэдийнэ дурласан хосууд харилцааныхаа 75 хувьд нь нүд нүд рүүгээ ширтдэгийг тогтоожээ. Тиймээс та хүний нүд рүү хэдий удаан ширтэнэ, тэр тусам дотно байдал бий болох юм байна.
#2. Сайн сонсогч бай
Невадагийн болон Вашингтоны их сургуулийн сэтгэл судлаачдын баг бусдыг сонсох нь өөртөө дурлуулах гол арга гэж тодорхойлжээ. Энэ нь тухайн хүнийг сонирхож байгааг илтгэдэг. Мөн ярианы сэдвийг өөр лүүгээ чиглүүлэх хэрэггүй аж. Бусдаар сонсуулах бол хүний туйлын чухал хэрэгцээ. Тиймээс яриаг нь сонирхож байгаагаа мэдэгдүүлэхийн тулд асуулт ургуулан асууж, сэтгэл хөдлөлтэйгээр хариул.
#3. Инээмсэглэ
Дрейкийн их сургуулийн эрдэмтэд инээмсэглэл хүнийг илүү дур булаам болгож, харилцахад эвтэйхэн санагдуулдаг болохыг тогтоосон. Таныг хөмсгөө зангидчихаад, баргар царайтай суугаад байвал хэн ч харилцаа үүсгэхээс эмээнэ шүү дээ.
#4. Хүрэлц
Харвардын их сургуулиас хийсэн нэгэн судалгаанд бие биедээ их хүрдэг хүмүүс харилцаандаа сэтгэл хангалуун байдгийг нотолсон. Хүрэлцэх нь ая тухтай байдал, дотно харилцааг нэмэгдүүлдэг байна.
#5. Батла
Та хамтрагчаа ялагч мэт мэдрүүлэх хэрэгтэй. Хамтрагч тань тантай зөв замаар явж байгаадаа итгэлтэй байвал дурлах магадлал их. Харилцаа нь бүтэлгүйтсэн хүмүүсийн 48 хувь нь гэртээ үл хүндлүүлдэг байжээ.
129.205.113.154
Хариулах 2023.03.14
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
0 0