Өчигдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Дээндийн аманд гал гарсныг Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар мэдэж шуурхай арга хэмжээ авч галын тархалтыг зогсоож унтраажээ.

Шалтгаан нь уг газарт бөөгийн ёс заншил үйлдэж байсан бөө нар хуурай өвсөнд гал алдаж ийнхүү гал авалцсан аж.

Тухайн зан үйлийг үйлдэхдээ гал алдсан иргэдэд экологи эдийн засгийн хохирол тооцож мөн хуулийн хариуцлага тооцохоор болсон байна. Зөрчлийн тухай хуулийн:

✔8.1.ой, хээрийн бүс нутагт өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай, унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, өвслөг ургамлын нөөц ихтэй газар, модны доор ил задгай гал түлсэн;

✔8.2.мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэсэн; 

✔8.3.шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн, бусад зүйлийг зориулалтын бус газар ил хаясан; ✔8.4.тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог хаягдал, үнс, шүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашигласан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.