СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Буузан тоглоом” хүүхдэд харшил үүсгэж, амьсгал боогдох шинж тэмдэг үзүүлж байна

Peak.mn
06 сарын 05, 2026

"Буузан тоглоом”, “Цэлцэгнүүр тоглоом” нь хүүхдэд харшил төрүүлж, бие дээр улаан тууралт гарах, амьсгал боогдох шинж тэмдэг үзүүлж байгааг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс сэрэмжлүүллээ.

Энэ төрлийн тоглоомоос хордсон тохиолдолд дараах шинж тэмдэг илрэх эрсдэлтэй. Тодруулбал

  • Бие улайх, тууралт гарах
  • Амьсгал давчдах
  • Толгой эргэх
  • Уруул, нүүр хавдах
  • Чонон хөрвөс
  • Залгисан тохиолдолд түгжрэл үүсэх
  • Хүнд харшлын урвал илрэх эрсдэлтэй байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн энэ төрлийн тоглоомыг хүүхдэдээ хэрэглүүлэхгүй байхыг анхааруулав.