Залуусын нойроо мартан дурладаг тоглоомын нэг бол “Call of duty”. Тэгвэл Call of Duty Black Ops 4 тоглоом нь энэ оны 10 сарын 12-нд худалдаанд гарах гэнэ. 

Тус тоглоом нь ихэвчлэн Microsoft Windows, Xbox One, PlayStation 4 дээр тоглох боломжтой боловч цуурхал зөв бол Nintendo Switch дээр бас тоглож болох нь. Уг тоглоомын өмнөх хувилбарууд нь борлуулалтаараа тэргүүлж, олон дээд амжилтуудыг тогтоосон билээ.

Шинэ хувилбар нь ч тэдгээр амжилтуудыг нь эвдэнэ гэдэгт тоглоом бүтээгчид итгэлтэй байгаа гэнэ.