ТОКИО. /TASS/. Японы “Sony” компани ирэх оны сүүлчээр шинэ үеийн Playstation 5 тоглуулагчаа гаргана гэдгээ мэдэгджээ.

“Дараагийн үеийн консол тоглоомыг бид “PlayStation 5” гэж нэрлэх бөгөөд ирэх оны сүүлчээр шинэ жилийн хямдралын үеэр нэвтрүүлэх болно” хэмээн компанийн мэдэгдэлд дурджээ. 

Тоглоомын үеэр чичиргээний сайжруулсан функцтэй төхөөрөмжийг тоглуулагчид суурилуулна гэдгээ хөгжүүлэгчид мэдэгдсэн байна. Playstation тоглуулагч нь 1994 онд консол тоглоомын ертөнцөд үсрэлт хийж, дэлхий дахиныг гайхшруулсан юм. Энэ тоглуулагч нь тухайн үедээ хамгийн алдартай тоглоомын систем болж байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг