Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдээс удаа дараа ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн холбогдох судалгааг хийж Ч:63 “Хан хиллс хотхон-Ривер гарден-Баянмонгол хороолол-МУБИС-Ард кино театр” чиглэлийн тээврийн хэрэгслийн тоог хоёр автобусаар нэмэгдүүлэн үйлчилгээг энэ сарын 27-ны өдрөөс мөрдүүлэхээр төлөвлөөд байна. 

Ч:63 “Хан хиллс хотхон-Ривер гарден-Баянмонгол хороолол-МУБИС-Ард кино театр” чиглэл нь найман тээврийн хэрэгслээр 7 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилгээ үзүүлэх болно.


Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 11326352, 11323176 утсаар өгнө үү. 

Нийслэлийн тээврийн газар