Peak.mn
09 сарын 23, 2026
“Чадвараараа гэрэлтье” уриатай S+ Урлагийн төв Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Яармагт үүд хаалгаа нээж, сургалт, хөгжлийн үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус төв нь хүүхэд, залуус, насанд хүрэгчид, гэр бүл болон байгууллага, хамт олонд зориулсан урлагийн боловсрол, бүтээлч хөгжлийн олон талт хөтөлбөрийг нэг орон зайд хэрэгжүүлж, урлагийн үнэ цэнэ, боломжийг олон нийтэд хүргэх хүртээмжийг нэмэгдүүлнэ.


Хүүхдүүд урлагаар дамжуулан өөрийгөө нээх, залуус бүтээлчээр өөрийгөө илэрхийлэх, насанд хүрэгчид хүсэж явсан шинэ чадвараа эзэмших, гэр бүл хамтдаа бүтээлчээр цагийг өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхийг зорьж байна.
Төвийн үндсэн хөтөлбөрт хөгжим, бүжиг, дуу, дүрслэх урлаг багтана. Хөгжмийн сургалтаар морин хуур, төгөлдөр хуур, хийл, эвэр бүрээ, бишгүүр, шанз, хуучир, ятга, гитар болон бусад сонгодог, үндэсний, үлээвэр, цохивор хөгжмийн төрлүүд; бүжгийн чиглэлээр үндэсний, сонгодог, цэнгээнт бүжиг; дууны чиглэлээр уртын болон ардын дуу, нийтийн , орчин үеийн, найрал дуу болон дүрслэх урлагийн чиглэлээр сургалтаа явуулна.
Мөн монгол бичиг, иог, бясалгал, илтгэх урлаг, хувь хүний болон гэр бүлийн хөгжлийн хөтөлбөр, лекц, уулзалт, соёлын арга хэмжээг үе шаттай зохион байгуулна.
Сургалтыг нас, сонирхол, ур чадварын түвшинд тохируулан ганцаарчилсан, дэд бүлгийн болон бүлгийн хэлбэрээр туршлагай мэргэжлийн багш, уран бүтээлчид болон соёлын өвийн мэдлэг, ур чадварыг өндөр түвшинд эзэмшсэн өвлөн уламжлагчид удирдан явуулна.


S+ Урлагийн төв нь уламжлал, шинэчлэл, ёс зүй, хариуцлага, үнэ цэнийг үндсэн үнэт зүйлээ болгон үндэсний болон сонгодог урлагийг хөгжлүүлэх, соёлын өвийг өвлүүлэн уламжлуулахын зэрэгцээ орчин үеийн шинэ арга хэлбэр, бүтээлч сэтгэлгээг дэмжинэ. Цаашид сургалтын чанар, багшийн ур чадвар, суралцагчийн ахиц, шаталсан хөтөлбөр, тайзны дадлага, бүтээлч төсөл, олон улсын хамтын ажиллагааг уялдуулсан урлагийн боловсролын цогц тогтолцоотой байгууллага болон хөгжих санаачилга, зорилтыг дэвшүүлсэн.
Энэхүү санаачилгыг Шинэ Монгол эрдмийн хүрээлэн дэмжиж ажиллаж байна.
“S+” нэрийн “S” нь Shine – гэрэлтэх, Skill – чадвар, Song – хөгжим, Studio – бүтээлч орон зай, Stage – өөрийгөө илэрхийлэх гэсэн олон утгыг агуулдаг бол “+” нь хүн бүрийн цааш хөгжих боломжийг бэлгэддэг.




“Хүн бүрт өөрийн гэрэлтэх чадвар бий” гэсэн үзэл санааг тус төв “Чадвараараа гэрэлтье” уриагаар илэрхийлж байна.
Байршил: ХУД, 24 дүгээр хороо, Наадамчдын зам, Яармаг, “Futaba” хотхон 483 | Утас: 7739-9090 | Цахим хуудас: ArtCenterS.mn



Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.