"Паразит" киноны Пак захирал буюу И Сон Кью жүжигчин амиа хорлосон байдалтай машиндаа олдсон нь Солонгос улсад шуугиан тариад байна.

Үүнээс гуравхан хоногийн өмнө цагдаагийн байгууллагад 19 цагийн турш байцаалт өгч гэм буруугүй нь бараг тогтоогдох шатанд явсан түүнийг яагаад ийм үйлдэл хийх болсон талаар солонгосын хэвлэлүүдэд бичиж эхэлжээ.

Олон нийтийн зүгээс жүжигчин И Сон Кьюгийн гэнэтийн үхэлд хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэтийдсэн буруутгал нөлөөлсөн гэж үзэж буй.

Хэдийгээр бүх л талын шинжилгээгээр хар тамхи хэрэглэсэн нь батлагдаагүй боловч цагдаагийн байгууллага мөрдлөгөө үргэлжлүүлсэн нь гурав дах шатны байцаалт гүтгэлэг эсэхийг тогтоох зорилготой байв.

И Сон Кьюгийн холбогдсон хар тамхины хэргийн талаар олон талын эх сурвалжтай, талуудын байр суурийг тасралтгүй мэдээллэсэн сувгийн нэг бол 'Chanel A' . Тус суваг жүжигчин И Сон Кьюгийн тоглосон кино нээлтээ хийж чадах эсэх болоод цаашдын карьерийн талаар мэдээлж байсан юм.

Түүний хувьд 2002 оноос хойш тасралтгүй дэлгэцийн бүтээлүүдэд тоглосноор түүний карьер тасралтгүй өсөн дэвшиж байсан бөгөөд хамгийн өндөр амжилттай нь Оскарын шагнал хүртсэн Паразит кино юм. 

Театрын жүжигчин мэргэжилтэй, төрөлхийн заяасан өвөрмөц сайхан хоолойгоороо танигдаж олон мюзикалд тоглож олны хайр хүндлэлийг татсан гэдэг. Энэ бүх амжилтыг эвдэх магадлалтай нь түүний тоглосон "Escape: Project Silence” кино юм. Уг киног Каннын наадамд өрсөлдөх төлөвлөгөөтэйгээр бүтээсэн гэж ярьдаг бөгөөд ойролцоогоор 18 тэрбум воны зардлаар бүтсэн аж.

Гэвч энэ бүхэн мансууруулах бодис хэрэглэсэн гэх дуулиан шуугианаар алдар хүнд нь унасан билээ. Ингэснээр "Мөнгөө төлж үздэг ард түмнийхээ итгэлийг хэн хөсөрдүүлж байна тэр л зах зээлээс арчигдана" гэсэн зарчим л үйлчилсэн гэж Chanel A тайлбарлаж байна.

Уг хэрэгт нэр холбогдсон даруйд түүнтэй байгуулсан уран бүтээлийн гэрээгээ цуцлах зэргээр харилцаагаа тасалж эхэлсэн юм.

Цагтаа Паразит киноны нэг ангид гэхэд л 100 сая гаруй воны ханшаар тоглож, улсынхаа нэрийг Оскарын тайзнаа гаргаж байсан зэрэг амжилтууд түүнийг уучлах шалтгаанууд болж чадсангүй. 

Эх сурвалж: Chanel A