Б.Анхилам
10 сарын 25, 2023
Хэрэв таны хүүхэд ойр ойрхон худал хэлж, та түүнд нь үнэмшиж, хэзээ хойно нь худал хэлснийг нь олж мэдээд байвал асуудал таны хүүхдээ хүмүүжүүлэх арга барилд байж болзошгүй юм. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар эцэг эх нь чанга аргаар хүмүүжүүлдэг хүүхдүүд худал хэлэх нь элбэг бөгөөд илүү үнэмшилтэй худал ярьдаг хэмээжээ.
Сэтгэл зүйчийн хэлснээр чанга эцэг эхтэй хүүхдүүд шийтгэлээс зайлсхийхдээ худал хэлэх нь нийтлэг үзэгдэл гэжээ.
Америкийн нэгэн сэтгэл судлаач, хүүхэд хөгжлийн мэргэжилтэн Өрнөд Африкт нэгэн судалгаа хийсэн байна. Тэрээр чанга, сул дэглэм, дүрэм журамтай хоёр өөр сургууль дээр туршилт явуулжээ. Дүрэм маш энгийн, хүүхдүүд нүдээрээ хараагүй эд өлгийн зүйлсээ сонсголоороо дамжуулан таахад л болох юм.
Туршилт амжилттай өрнөж, хамгийн сүүлийн эд зүйлийг сонсгоход, тэдэнд сонсгосон сүүлийн эд зүйл нь өөрийн гаргаж буй чимээтэй огт нийцэхгүй байсан бөгөөд туршилтыг ахлагч хүүхдүүдээс нууцаар харсан эсэхийг асуухад үр дүн ил болжээ. Тийм ч хатуу дүрэм журамтай биш сургуулийн хүүхдүүд худал хэлэх нь чанга дүрэмтэй сургуультай харьцуулахад харьцангуй бага байсан байна. Тэгээд ч зогсохгүй чанга дүрэмтэй сургуулийн хүүхдүүд илүү үнэмшихүйц худал хэлж байжээ.
Үүнтэй ижлээр хүүхэд хүмүүжүүлэх явцад эцэг эх чанга гараар үзэхэд адил хэмжээний үр дүн гардаг гэдгийг ч баталсан аж. Сэтгэл зүйчийн хэлж байгаагаар тийм орчинд өссөн хүүхэд “үнэнийг хэлбэл ямар нэг муу зүйл болно гэж үнэмшдэг” учир худал ярихыг илүүд үздэг бөгөөд хүүхдийг худал хэлснийх нь төлөө шийтгээд байвал нөхцөл байдлыг бүр л дордуулдаг гэжээ.
Эх сурвалж: Womans Day
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.179.21.231] ・ 2021.10.04 Хариулах
Болж байна.