Оросын тэрбумтан Абрамович нь Англид шинэ стадион барихаар төлөвлөж байгаа ч хэдэн долоо хоногийн өмнө дууссан визний асуудлаас ажлаа түр хойш нь тавьжээ.  Түүний барьж буй цэнгэлдэх хүрээлэн 60 мянган хүний суудалтай бөгөөд 1 тэрбум стерлинг давсан өртөгтэй аж. Харин Английн талаас түүний визэнд татгалзсан хариу өгөөгүй гэж мэдээллэсэн байна. Харин тус улсад 2015 оноос визний процесст хөрөнгийн эх үүсвэрийг мэдэгдэх журам мөн нэмэгдсэн гэдгийг дурьдсан байна.

Абрамовичийн визний асуудал ийнхүү ил болсон нь Лондон болон Москва хоорондын дипломат харилцаанаас үүдэлтэй. Үүнд дээр Оросын хуучин тагнуулчийг Англид хордуулсан асуудал бүр ч дэвэргэж орхисон. 

Абрамович нь 1990 онд тос болон байгалийн хийн бизнесээр баяжсан түүхтэй бөгөөд 2003 онд Chelsea клубыг эзэмшдэг болсон. Sunday Times сониноос гаргасан баячуудын жагсаалтад тэрбээр 9,3 тэрбум фунт стерлингийн хөрөнгөөрөө 13 дугаарт бичигдсэн байна. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай ойр харилцаатай тэргүүн баячуудын нэг юм.