Роман Абрамович өөрийн еврей гарлаараа дамжуулан Европын холбооны аль нэг улсын иргэншил авах гэж олон жил хөөцөлдсөний эцэст Португалийн хууль зүйн яам түүний хүсэлтийг хүлээж авчээ.

Португалийн хэд хэдэн еврей байгууллагын хүндэт гишүүн түүнийг Порто хотын израильчуудын холбооноос сифарди еврей үр удам гэдгийг баталсан байна.

Английн хөл бөмбөгийн Челси клубийн эзэн тэрээр 2018 оноос хойш Израилийн иргэншилтэй болсон юм.

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн Forbes жагсаалтын 142-рт эрэмбэлэгддэг түүний хөрөнгө 14.4 тэрбум ам.доллараар үнэлэгддэг бөгөөд Португали улсын иргэн болсны дараа автоматаар тус улсын хамгийн баян хүн болсон юм.

Португали улс 2015 оноос эхлэн XV-р зууны сүүлээр цөлөгдөж, христийн шашинд хүчээр орсoн сифарди еврейчүүдийн үр удамд иргэншил олгож байгаа юм.