Татварын багц хууль батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн хурал хийж байна.

Татварын шинэ хууль батлагдсанаар 190 гаруй улстай мэдээлэл солилцох боломж бүрдсэн. Татварын бүртгэл мэдээллийн санг бүрэн цахимжуулахаар ажиллаж байна. Гааль, татвар хоёрыг мэдээллийн нэг сүлжээнд оруулахаар ажиллаж байна гэв.

Тэрбээр уг хуультай холбоотой ташаа мэдээллийг залрууллаа. 

Одоо мөрдөгдөж буй татварын хуулиар өр өв залгамжлагдана гээд заачихсан. Үүн дээр бид өөрчлөлт хийж нас барсан болон нас барсанд тооцогдсон хувь хүний орлогын татварыг төлөх үүрэг өв залгамжлагчид шилжих бөгөөд харин үүн дээр нэмэж татварын торгууль хамаарахгүй гэдгийг зааж өгсөн

Тухайлбал 20 сая төгрөгийн өртэй бол хилээр гаргахгүй гэсэн заалт зөвхөн гадаадын иргэнд хамааралтай заалт юм. Үүнд 2 нөхцөл бий. Татварын өрийн хэмжээ нь 20 сая төгрөг ба түүнээс дээш, татварын өртэй иргэн хөрөнгөгүй, бусдаас авах авлагагүй тохиолдол уг заалт үйлчилнэ гэсэн үг.

Яагаад энэ заалтыг оруулсан нь хэд хэдэн шалтгаантай гэв.

1.Жиан Сү Жан ХХК 72,1 тэрбум төгрөгийн өртэй, Оюутолгой компанид бараа нийлүүлж байсан юм билээ. Гэсэн хэдий ч гадаад эзэд нь гараад явчихсан. Шалгаж үзэхэд нэг ч төгрөгийн үл хөдлөх хөрөнгөгүй болох нь илэрсэн. 

2.Greenterre ХХК улсад 127 сая төгрөгийн татварын өртэй. Эзэмшигч Казахстаны иргэн. Мөн л өр нь үлдээд өөрсдөө гараад явчихсан. 

3. G time сүлжээ гэхэд НӨАТ 1.4 тэрбум төгрөгийн өртэй хэдий ч оргон зайлсан.

Бичлэг үзэх:

Иргэд ААН-үүдэд олгож буй боломж:

✔ААН-ийн татварын өр төлөх хугацааг 2 сар биш 2 жил болгож сунгасан.

✔Татварын тайланг нэг жилийн дотор торгуульгүйгээр залруулах боломжтой болсон.

✔Татварын алба үндэслэлгүйгээр илүү мөнгө авсан бол заавал дараагийн жилд суутгуулах биш шууд ААН-рүү шилжүүлдэг болсон.

✔Татварын хяналтын бүх ААН-үүд дээр бус эрсдэл үнэлэгдсэн бол шалгана.

✔Татвар байцаагчийн гаргасан акт зөрчилтэй, эрх хэтрүүлсэн, үүргээ биелүүлээгүй бол 10 жил төрийн албанд ажиллах эрхийг хасна. ямар нэгэн хохирол учирсан бол гэм буруутай албан хөөгч барагдуулна.

✔Жилийн 50 сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэн, ААН жилд нэг удаа тайлан гаргаж, ашгийнхаа 1 хувьтай тэнцэх хэмжээний татвар төлөх боломжийг бий болгосон.

✔Жилийн 300 сая хүртэлх төгрөгийн орлогтой бол жилд хоёр удаа орлогоо тайлагнаж, мөн 1 хувийн татвар төлнө.

✔300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой бол жилд хоёр удаа тайлаглаж, 10 хувийн татвар төлж, 90 хувийг нь буцааж авна" гэлээ.

✔Орон сууц худалдаж авсан хүн 3 сая хүртэл төгрөгийн татварын хөнгөлөлтийг эдэлдэг. Үүнийг 6 сая болгож нэмсэн.

✔Анх удаа орон сууц авч байгаа иргэн 13 хувийн хүүтэй зээл авсан бол үүнийг 8 хувиар тооцож зөрүүг  төлсөн татвараас нь буцаан олгоно.

✔Улаанбаатар хотоос 500 км алслагдсан бол 50 хувиар, 1000 км алслагдсан бол 90 хувиар албан татварын хөнгөлөлт үзүүлнэ. 

500 км алслагдсан 11600 иргэн, 141 ААН, 1000 км алслагдсан 8268 иргэн, 55 ААН байна.

✔Ашигт малтмал газрын тосны салбараас бусад салбарт хоёрдагч зах зээлд нээлттэй арилжаа хийж байгаа аж ахуйн нэгжид 5 хувийн татвар ногдуулна. 

✔Арилжааны банкны гадаад дотоодын зах зээлээс татан төвлөрүүлсэн орлогыг буцаад гаргавал төлдөг байсан хүүг одоо зээлийн хүүн дээр нь давхар суутгадаг болж байна.