УИХ-ын гишүүн Д.Гантулгаас бэлгийн эсийн шинжилгээ авахад эсийн шинжилгээ нь таарсан гэсэн хариу гарсан талаарх мэдээлэл байна. Энэ талаар уг хэргийн хохирогчоор шалгагдаж буй бүсгүйн эгч Ч.Саранзаяа "Өнөөдрийг хүртэл итгэж дэмжиж ирсэн олондоо маш их баярлалаа. Бид хоёр чадлаа. Тууштай тэмцсэний үр дүнд ҮНЭН ялж байна. Та бүхний дэмжлэгтэйгээр. 

 ДНК шинжилгээ УИХ гишүүн Гантулгынх гэдэг нь 100% тогтоогдсон. 

Шударгаар ажилласан мөрдөн байцаагч, прокурор нарт бас баярлалаа. ӨМГӨӨЛӨГЧ НАРТАА БАЯРЛАЛАА. Одоо шүүхэд асуудал эцэслэн шийдэгдэнэ. Завдсан хүн 9 жил авсан бол хүчин хийсэн, нэмээд албан тушаалаа ашигласан, нотлох баримт устгасан, гутаан доромжилж гүтгэж байсан Гантулга гишүүн хэдэн жилийн ял авахыг харах үлдлээ.

Хууль хяналтынхан, эрх мэдэлтнүүд нэг л юмнаас айдаг. АРД ТҮМНЭЭС. Энэ хэрэг анхнаасаа олон нийтэд ил явсан. Олон түмэн мэдэх эрхтэй.

Энэ ганц гишүүн ганц миний дүүгийн хэрэг биш өөр олон олон бүдгэрсэн хэргүүдэд, ирээдүйд гарч болзошгүй хэргүүдэд сануулга, сэрэмжлүүлэг болсон гэж бодож байна" хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ. 

Хэрэв уг хариу нотлогдсон бол УИХ-ын гишүүн бүрэн эрхээ түдгэлзүүлж цаашлаад хорих ял шийтгүүлэх юм.