Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал эхлэх гэж байна

Б.Баясгалан
08 сарын 17, 2018

Энэ сарын 03-нд Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хийж, яллагдагч Д.Гантулгыг шүүхэд шилжүүлсэн.  Холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан өнөөдөр буюу энэ сарын 17-ны 10.00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай явагдана. 

УИХ-ын 42 дугаар тойргоос сонгогдсон Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн бөгөөд тус тойрог дахь нөхөн сонгуулийг ирэх 9 дүгээр сарын 7-нд явуулахаар тогтсон. Тус нөхөн сонгуульд оролцохоор улстөрийн 14 нам СЕХ-ноос батламжаа аваад буй юм.

Холбоотой сэдвүүд

д.гантулга шүүх хурал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.