УИХ дахь Ёс зүйн дэд хороо өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох асуудлаар хаалттай хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулга хувийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийсэн нь УИХ-ын гишүүний ёс зүйг зөрчиж байна гэсэн гомдлыг тус хороонд ирүүлсний дагуу хэлэлцэж, Д.Гантулгаас өөрөөс нь албан ёсны тайлбар авахаар болов.