УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж, нууцаар санал хурааж байна.

Саналаа өгсөн гишүүд чуулганы танхимаас гарч буй бөгөөд санал хураалт нууц явагдаж буй учир гишүүд байр сууриа илэрхийлэхгүй байна.

Сануулахад, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо дэмжиж, Хууль зүйн байнгын хороо эсэргүүцсэн. Харин МАН-ын Хяналтын хороо Н.Номтойбаярыг намаасаа хөөх шийдвэрийг өчигдөр гаргасан. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр нууцаар санал хурааж буй юм.