Олон улсын "Hidden Champions" байгууллага нь жил бүр улс орнуудын эдийн засагт чухал үүрэгтэй тэргүүний манлайлагч жижиг дунд бизнесүүдийг онцлон судалж, тэднийг ОУ-ын хэмжээнд зарлаж таниулдаг байгууллага юм. Маркетинг, олон нийттэй харилцах зөвлөх үйлчилгээ үзүүлэгч "Инфорум Консалтинг" ХХК нь 2019 оны тайланд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд бизнесийн компаниудын нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа нөлөө, тэдэнд тулгамдаж байгаа асуудал, боломж, ирээдүйд зах зээлд манлайлагч Нуугдмал Лидер компаниудыг олж илрүүлэхээр ажиллаж байна. 

Хэрвээ та Жижиг дунд бизнес эрхлэгч бол энэхүү судалгааг үнэн зөв бөглөж бидэнтэй хамтран ажиллана уу. Шаардлагатай тохиолдолд бид та бүхэнтэй холбогдож биечлэн уулзаж илүү дэлгэрэнгүй ярилцлага хийх болно. 

Энэхүү судалгаанд авагдсан мэдээлэл нь зөвхөн "Hidden Champions" судалгааны багийн дотоод хэрэгцээнд ашиглагдах болно.