Сүхбаатар дүүргийн 11-р хорооллын 7-р байрны орчимд 10 настай хүүхэд энджээ.

Албан дүгнэлт гараагүй боловч хэргийн газар буй иргэд хүүхдийг эмийн сангийн төмөр хаалганд цахилгааны ил утас байсанд хүрч осолдсон байна. Хэргийн газар цагдаа, онцгой, УБЦТС-ний мэргэжилтнүүд яг одоо ажиллаж байгаа бөгөөд үзлэг дуусч, дүгнэлт гарах хүртэл мэдээлэл хийх боломжгүй аж.