Дээрхийн Гэгээн XIV Далай ламын мэлмий гийсний 83 насны ой маргааш буюу 7 дугаар сарын 6-нд тохионо. Ойд зориулсан буян номын үйл ажиллагааны талаар өнөөдөр Бурхны шашны сүм хийдүүд болон төрийн бус байгууллагууд хамтран мэдээлэл хийлээ. Тэд энэ өдрийг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулах юм байна. Тухайлбал маргааш төрсөн өдөр нь тохиож буй хүүхдүүдэд бэлэг гардуулах аж.

7 дугаар сарын 6-ны өдөр хүүхдүүдэд бэлэг өгөх хуваарь:

-  Монголын Сүсэгтний Холбоо ТББ 1-р амаржих газарт 

-  Жавзандамба Хутагт Төв ТББ  2-р амаржих газарт 

-  Таны Буянд Даган Баясъя ТББ  3-р амаржих газарт

-  ЭНЭМҮТөвд Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв ТББ-ууд хуваагдан тус тус  бэлэг хүргэнэ.

Буян номын үйл ажиллагаа  үнэ төлбөргүй учир сүсэгтэн олон хүссэн нь очих боломжтой гэдгийг Монголын сүсэгтний холбооны УЗГ Н.Батзориг тодотголоо. 

Үйл ажиллагааны хөтөлбөр

04:00-06:00 цагт Гандантэгчинлин хийдэд: Гэвш лхарамба Жадо ринбүчи багш Гандантэгчинлин хийдийн Идгаачойнзэнлин дацанд нэг хоногийн турш сахидаг “Тэгчэн Сожон" буюу "Их Хөлгөний Тэтгэн Ариусгах" сахил хүртээнэ.

12:00-14:00 цагийн хооронд Жанрайсигийн талбайд: Лам хуврагууд Далай багшдаа мандал өргөнө. “Надтай адил Нартай дэлхий" хүүхдийн шинэ дууны нээлт болно.

18:30-21:00 цагийм хооронд Жанрайсигийн талбайд:  Далай багш “Дэлхийн оюун саиааны удирдагч болох нь сэдэвт номын айлдвар болно. “Дүнчүүр маани" хөгжөөнө.