Далай хүчиллэг байх нь экологийн систем, дэлхийн дулааралд нөлөөтэй ажээ. Эрдэмтэд судалгааг 1990-2016 онд хийсэн дэлхийн гадаргуун усны судалгааг нэгтгэн ийм дүгнэлт гаргасан. Далай агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийг шимэгдүүлдэг бөгөөд энэхүү үйл явц дэлхийн дулаарлаам хамгаалж байдаг. 

Гэсэн хэдий ч далайн усанд сүүлийн жилүүдэд нүүрстөрөгч хурах болсноос ус хүчиллэг болж эхэлжээ. Далайн усны байгалийн мөн чанар бага зэрэг шүлтлэг. Гэтэл Цаг уурын агентлагийн судалгаанаас үзвэл рН-ын дундаж хэмжээ өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхий дахинаа 0.018 заалтаар буурчээ. рН хэмжээ бага байх тусмаа хүчиллэг их байгааг харуулдаг аж. 

Аж үйлдвэрийн хувьсгал эхэлснээс хойш нийт 250 жилийн 10 жил тутамд нэмэгдсэн хэмжээ гэж бий. Үүнтэй харьцуулахад далайн хүчил 4.5 дахин хурдтай нэмэгдэж байгаа гэнэ. 

Далайн хүчил ихэсвэл шүрэн хад, нэг эст амьтдын хөгжилд нөлөөлж, экосистемд маш том хор уршиг үзүүлнэ. Түүнчлэн далайд шимэгддэх нүүрсхүчлийн ислийн хэмжээ багасч дэлхийн дулаарал чавхдах магадлалтай.