Өчигдрөөс эхлэн Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал өөрийн гар утсаар иргэдийн дуудлагыг хүлээн авч тулгамдсан асуудлыг сонсч эхэлжээ.

Өнөө өглөөний байдлаар 650 орчим иргэний дуудлага, 1000 гаруй мэссэж хүлээн авсан талаараа нийгмийн сүлжээнд бичсэн байна.

Иргэдээс ирж буй мэдээллийг багцалж үзвэл 20 гаруй чиглэлээр тулгамдсан асуудлаа илэрхийлжээ. Тухайлбал Дарханд гемодиализ эмчилгээнд хамрагддаг 60 гаруй иргэн байдаг аж. Эдгээр иргэд хэрхэн эмчилгээндээ орох талаар тодруулсан байна. Тэдгээр иргэдийн эмчилгээг тасалдуулахгүй байх үүднээс тусад нь тээврийн хэрэгсэл гаргаж эмнэлэгт ирж эмчлүүлэх буцааж гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулжээ