Х.Оргил
09 сарын 23, 2019
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх замын ажил ид өрнөж байна.
Одоогийн байдлаар замын ажлын явц 28 орчим хувьтай байна. Замыг таван хэсэгт хааж засвар шинэчлэл хийж байгаа юм. Тэднээс 2 болон 4 дүгээр хэсгийн ажил хоцрогдолтой байгаа аж.
Зам тээвэр хөгжлийн яамаас хоцрогдолтой ажлыг ажлыг хугацаанд өгөх тухайд үүрэг даалгавар өгсөн бөгөөд анх төлөвлөснөөрөө 11 дүгээр сарын 1-ний өдөр тус замыг нээхээр төлөвлөжээ.
Хуучин 2 эгнээ авто замыг АХБ-ны, шинээр нэмж барих 2 эгнээ замыг Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр барьж байгаа юм.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.