ДАШТ-д түрүүлбэл тус бүр 350 мянган еврогийн шагнал хүртэнэ

peak.mn
06 сарын 02, 2018

ОХУ-д болох ДАШТ-2018-д түрүүлсэн тохиолдолд Герман улсын шигшээ хөл бөмбөгчин тус бүр 350 мянган еврогийн шагнал авна гэж Германы Хөл бөмбөгийн холбооны цахим хуудаст мэдээлжээ.
 
Тус тэмцээний ¼-ийн шигшээд шалгарсан тохиолдолд шигшээгийн тоглогч тус бүрт 75 мянган евро, хагас шигшээд шалгарвал 125 мянган евро, 3 дугаар байр эзэлбэл 150 мянган евро, шигшээд шалгарсан тохиолдолд 200 мянган еврогийн шагнал олгохоор шийдвэрлэсэн байна.
 
Дэлхийн аваргууд болох германчууд ДАШТ-2018-ын урьдчилсан шатны тоглолтын F хэсэгт Мексик, Швед, Өмнөд Солонгосын багуудтай учраа таараад байгаа билээ. Тэд “Түүхийг хамтдаа бичицгээе” /Zusammen. Geschichte schreiben/ гэсэн уриан дор ДАШТ-д оролцох гэж байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг 

Холбоотой сэдвүүд

герман дашт хөлбөмбөг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.