Финландын нийслэл Хельсинки хотноо долдугаар сарын 16-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалт хамтарсан хэвлэлийн бага хурлыг оролцуулан гурван цаг орчим үргэлжлэх төлөвтэй байгаа нь Орос-Америкийн дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрөөс харагдаж байна гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
Дээрх хөтөлбөрийн дагуу хоёр улсын төрийн тэргүүн ирэх даваа гарагт Финландын ерөнхийлөгчийн ордонд орон нутгийн цагаар 13:15 цагт хамт үдийн зоог барьж, дараа нь нүүр тулан уулзах юм байна. Харин 16:00 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё нарын хоёр талын уулзалт болох аж.
 
Путин болон Трамп нар 2017 оны долдугаар сарын 7-нд Германы Гамбург хотод болсон “Их 20”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр анх удаа уулзсан билээ. АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш Трамп хэд хэдэн удаа Путинтай утсаар ярьсан байна.



Эх сурвалж: Монцамэ агентлаг